Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн “Улаан гэр” галерей нь залуу уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх, уран бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлэн, уран бүтээлчдийн үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн хүргэдэг. Энэ удаа гэрэл зургийн сурвалжлагч Б.Рэнцэндоржийн Монгол +-40°С гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлтийг дэлгэлээ. Үзэсгэлэн МУЗ-ийн "Улаан гэр" галерейд энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зураг сонирхогч та бүхнийг урьж байна.