Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ивээлт Анужин” сантай хамтран Монголын хүүхдийн хамгийн анхны “Аз жаргалын эрэлчин” дуурийг Монголын хүүхдийн ордон байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан тоглож эхэллээ.
Тус хүүхдийн дуурийн нээлтийн тоглолт Монголын хүүхдийн ордны их танхимд өнөөдөр болсон бөгөөд хамгийн эхний үзэгчид халамж, асрамжийн төвийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүд байсан юм. Багачууддаа үнэ төлбөргүйгээр тоглосон уг дуурийг томчууд тоглодог байсан бол Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд сэргээн тоглож байгаагаараа онцлогтой гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.