Аливаа уран бүтээлчид нийгмийн, хүн төрөлхтөний сайн сайханы төлөө бүтээж туурвиж урлаж бидэнд хайр, аз жаргал, баяр баясгалан, ухаарлыг бэлэглэж байдаг хосгүй хүмүүс билээ. Нөгөөтэйгүүр уран бүтээлчдийн бүлэг маш олон төрөлтэй учраас тэдний нийгэмд оруулж буй хувь нэмэр эерэг гэрэлтэй бүхнийг хэмжихийн аргагүй.
Энэ утгаараа нэрт уран бүтээлч төгс гэгээрсэн их багш Чин Хай жил бүрийн 4 дүгээр сарын 3-ны өдрийг дэлхийн бүхий л төрлийн уран бүтээлчдэд талархал, хүндэтгэлээ илэрхийлэх өдөр буюу Олон улсын уран бүтээлчдийн өдөр болгон зарласан.
Энэ жилээс анх удаа тэмдэглэж буй онцгой энэ өдрийн зорилго нь дэлхийн бүхий л төрлийн уран бүтээлчдийн хайр, билиг ухаан, авьяасаар бүтдэг бүтээл бүхэн хүн төрөлхтөнд ямар их аз жаргал, хайр, баяр баясгаланг өгдөг болохыг, тэднийг дэмжигч урлагийг хайрлагч бүлгийн хүмүүсийг улам олон болохыг уриалж, уран бүтээлчдийн мөн чанарыг олон нийтэд таниулахад оршиж байгаа юм.
Та нэг л өдөр дуртай дуу хөгжмөө сонсохгүй бол ямар мэдрэмж төрөх бол... угтаа хүмүүний амьдралыг бүхий л төрлийн уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Уран бүтээлч гэдэг ойлголтод дуучин, хөгжимчин, бүжигчдээр хязгаарлагддаггүй бөгөөд бусдад болзол нөхцөлгүйгээр хайр, аз жаргалыг бэлэглэгч бүхий л хүмүүсийн баярын өдөр өнөөдөр юм. Зүлгээ сайхан засдаг цэцэрлэгч хүртэл уран бүтээлч. Тэгэхээр та ч бас уран бүтээлч эсвэл уран бүтээлчийг таашаагч юм.