The Voice шоуны хоёрдугаар шат эхэлж, шүүгчдийн мэдрэмжийн үзүүлэлт болсон оролцогчдын Battle халуухан болж байна.
Энэ шоунд өнгө нэмж буй ганц эмэгтэй шүүгч Ука билээ. "OH MY GOD" гэж ядаргаатай орилдог хэмээн бяцхан зэмлүүлээд байсан шүүгч маань аргагүй л эмэгтэй хүний торгон мэдрэмжийг үзүүлээд байна. Тэрээр "Би хит дуу яаж төрдгийг мэднэ. Намайг сонго" гэж хэд хэдэн удаа сонгосон оролцогчоо ятгаж байсан нь хоосон амлалт бус бололтой.
Б.Өлзийсайханы өмнөх шатыг дурсвал Ука шүүгчээс өөр хэнд ч анзаарагдаагүй үлдсэн. "Рок мэдэхгүй байж яах гэж сонгодог байна аа" гэж хүмүүс хэл амаа билүүдэж байсан бол харин тэрээр Battle-дах хүн, стил, дууг нь оновчтой сонгож ёстой чулуу болголоо доо.
Энэ тэмцээний гол нюанс хэнийг хэнтэй өрсөлдүүлэх вэ гэдэгт байлаа. Мэргэжлийнхэн л хоорондоо өрсөлдөхгүй бол мэдээж утгагүй. Гэхдээ ур чадвар тун дөхөж очихоор хоёр хүний нэг нь хасагдах хайран байлаа.
Battle уу? ДУЭТ үү?
Дуучин Болд Ононбат шүүгчийг "Шалгалт авах гэж байгаа юм шиг царайтай" гээд хэлчихсэн удаатай. Нээрэн л хамгийн нууцлагдмал царайтай болохоор түүний төлөөлөл болсон оролцогчдынх нь үр дүн хүлээлт үүсгэж байлаа. Гэтэл тэр орвонгоор эргүүлээтэхлээ. Хаврын ганц улиас дууг дуулсан Хулан энэ дууг эх хувилбараас нь ч сайн дуулсан гэгдэж үзэгчдийн анхаарлыг татаад байсан бол продюсарынх нь сонголт хэр наалдсан юм бол доо.
Камертайгаа харьцаж байгаа байдал, өөртөө итгэх итгэл, стил имижийн цаанаас Ука шүүгчийн өнгө төрх, зөвлөгөө харагдаж байх шиг.