Мэргэжлийн урлагийн байгууллагынхан Mongol News-ийн дээвэр дор нэгдэж Монгол Улсын ардын жүжигчин, театрын нэрт найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аяныг эхлүүлэх талаар өнөөдөр мэдээллээ. Олон мянган шавь, хэдэн зуун уран бүтээлийн ард гарсан энэ эрхэм хүн бөөрний архаг үрэвсэлтэй болж эмчилгээний зардлыг босгох зорилгоор урлагийн байгууллагийнхан эрвийх дэрвийхээрээ хичээх болно гэдгээ мэдэгдсэн.
Хэвлэлийн хурлын үеэр Н.Наранбаатар найруулагч хэлэхдээ "Хэцүү цаг үед нөхрийн чанар танигддаг гэдэг. Байдал хүндэрсэн энэ цаг үед бид дээрээ төртэй, дэргэдээ ард түмэнтэй гэдгээ санаж, найруулагчийнхаа хойноос дараа харамсахгүйн тулд өнөөдөр энд чууллаа. Бид хөдөлж чадвал түүний ирээдүй гэгээлэг байна гэж итгэж байгаа тул ирэх сарын 13, 14-ны өдрүүдэд тоглолт хийхээр төлөвлөж байна" гэв.
СГЗ сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар "Нохой жил хүндхэн эхэлж байгаа ч бид 10 өдөр 10 тоглолт хийхэд эмчилгээний зардал болох 180 сая төгрөгийг босгож чадна" гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүйг дараах лайваас үзнэ үү