Казак ард түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Казакстан улсын дуучин Мадина Садуакасова болон Ушкын Жамалбек уригдсан бөгөөд тоглолтын талаар мэдээллийг өнөөдөр хүргэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр тоглолтыг зохион байгуулагч "Баяр Интертайнмент ХХК"-ий гүйцэтгэх захирал Б.Оргил хэлэхдээ "Мадина Садуакасова бол Казакстан улсын гавьяат дуучин бөгөөд энэ оны үзэгч, сонсогчдын санал асуулгаар тэргүүлсэн уран бүтээлч билээ. Өнөөдөр ирж байгаа нь түүний хоёр дахь айлчлал бөгөөд арван жилийн дараа дахин ирж байгаа юм" гэв. Тоглолтод "Хүний сайхан сэтгэл" дууг дуулахаар бэлдэж буй гэнэ.
"Мөрөөдлийн улс" тоглолт нь
- 3-р сарын 14-нд Ховд аймагт
- 3-р сарын 15-нд Баян-Өлгий аймагт
- 3-р сарын 16-нд Улаанбаатар хотод тус тус тоглогдоно.
Уран бүтээлчийн хит дууг хүргэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах лайваас хүлээн авч үзнэ үү