Үе үеийн түүхэн дэх сонгодог, сор бүтээлүүдийг монголын залуу уран бүтээлчид ахин амилуулжээ. Өнгөрсөн пүрэв гарагт "Art Mongolia" галерейд "Бантан" нэртэй тун өвөрмөц үзэсгэлэн нээлтээ хийсэн нь энэ юм. Уг үзэсгэлэнд 20 гаруй залуу уран бүтээлчид бүтээлээ дэлгэсэн бөгөөд дэлхийн алдартай сонгодог уран зургуудыг "монгол" хөрсөнд буулгаснаараа давтагдашгүй, өвөрмөц дүр төрхийг бий болгожээ.
"Энэхүү уран бүтээлийн нэгдсэн үзэсгэлэнгээр монголын залуу уран бүтээлчид дэлхийн сод бүтээлүүдийг бүтээсэн нь тэдний ур чадварыг харуулж байна. Монголын залуу уран бүтээлчид дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц хөдөлмөрлөж байгаа нь гайхалтай. Уран бүтээлч хүн бүтээлээ туурвихсан л гэж хүсч, зорьдогоос биш үүнийгээ худалдаалъя, үнэлүүлье гэж төдийлөн боддоггүй.
Харин "Art Mongolia" галерей тэдний гадаад ертөнцтэй холбогдох гүүр нь болж, дэлхийн зах зээлд танигдахад нь туслах үүрэгтэй" гэж "Art Mongolia" төвийн гүйцэтгэх захирал Буйссье Дидье хэлсэн юм. Ингээд тус үзэсгэлэнгийн фото сурвалжлагыг хүргэж байна.