УДЭТ-ын уран бүтээлчид ирэх хоёрдугаар сарын 13, 14-нд В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг үзэгчдэд хүргэнэ. Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотнын найзуудаа гэртээ урьж буйгаар эл жүжиг эхэлдэг. Үнэндээ зочид нь тэдний нууц амраг байх аж. Хэн хэнээсээ уйдсан, уйтгартай амьдралыг туулж буй хос хэрхэн хөглөх тухай өгүүлэх эл жүжгийг Төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулж, гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин С.Болд-Эрдэнэ, М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл нар тоглоно.