Унгарын нэрт хөгжмийн зохиолч, хөгжимчин, хөгжим судлаач Золтан Кодайн амьдрал, уран бүтээлээс танилцуулах гэрэл зургийн үзэсгэлэнг “Norphei art” галерейд нээлээ.
БНУУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан уг үзэсгэлэнгийн нээлтэд хөгжмийн урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ДБЭТ, Консерватори зэрэг уран бүтээлийн байгууллага болон МУИС, ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургууль, СУИС зэрэг хөгжим судлалын ангитай их, дээд сургуулийн багш, профессорууд оролцсон юм.