“UBS” телевиз ээлжит төсөл болох “Perfect Dance” шоу нэвтрүүлгээ эхлүүлэхээр өнөөдөр Mонгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Тус телевизийн ерөнхий редактор Ө.Гэрэлтцэцэг мэдээллэхдээ: Монголын бүжгийн урлагт өөрсдийн гэсэн нэгэн том орон зайг бий болгох боломжийг манай телевиз олгож байна. Оролцогч олон улс үндэстний ёс заншлыг илтгэн харуулах ардын бүжиг, сонгодог бүжиг, цэнгээнт, латин америк, hip hop, locking, popping, B-boy болон K-Pop зэрэг чөлөөт бүжгийн төрлүүдээр өрсөлдөнө.
Энэхүү тэмцээнд насны хязгаар заагаагүй тул бүх насныхан гоцлол, хос, гурвал болон хамтлагаараа оролцох боломжтой
БҮРТГЭЛ: Нэвтрүүлгийн бүртгэл 11-р сарын 30-ныг дуустал “UBS” телевизийн байранд өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд явагдаж байна.
Нийт 5 үе шатны турш ялгаатай шалгуураар өрсөлдөнө. Шагналын сан:
3-р байр: III шатанд амжилттай оролцож, тэнцсэн 12 оролцогч, баг бүрт 500’000 төгрөгтэй банкны карт олгоно.
2-р байр: IV шатанд оролцож буй 12 оролцогч, багийн эзэмшиж буй дансны дугаарыг олон нийтэд зарлах ба фэнүүдийнх нь дэмжлэгийг оролцогч, баг тус бүрийн дансанд төвлөрүүлнэ. Энэ нь дараагийн шатанд тэнцэх эсэхэд 25% хүртэл хувиар нөлөөлнө.
1-р байр: Эцсийн шатанд шалгарсан шоуны ялагч, багийг 10’000’000 төгрөгийн хадгаламж хүлээж байна.
Онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл perfectdance2018@gmail.com цахим хаягт анкетаа илгээн бүртгүүлэх боломжтой. Лавлах утас: 7014-0434, 9969-3440, 9906-7995, 8801-0261, 8803-1338.