2017 онд том хэлбэрийн бүтээл туурвисан хoгжмийн зохиолчдын бүтээлийг улсын санд худалдаж авах ёслол Улсын филармонид өчигдөр боллоо. Засгийн газрын журмын дагуу шилдэг бүтээл шалгаруулах комисс ажиллаж гаргасан дүгнэлтийг үндэслэн таван хөгжмийн зохиолчид 39 сая төгрөг олгосон байна.
“Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит концерт”-оор тэргүүн байрт тодорсон хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат 11, “Үндэсний найрал хөгжимд зориулсан дөрвөн ангит бүтээл”-ээр хоёрдугаар байр эзэлсэн Төрийн шагналт С.Соронзонболд ес, “Оршихуйн үнэн” симфони чуулбараар удаах байрт орсон Б.Энхбаяр найм, “Труба, симфони найрал хөгжимд зориулсан концерт”-оор дараагийн байрт тодорсон Д.Цогтсайхан 6.5, “Нөмөр хадны дууль” лимбэ, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл”-ээр тавдугаар байрт шалгарсан Д.Ариунболд 4.5 сая төгрөг гардаж авлаа.