Та жимс ногоог яаж угааж, ариутгадаг вэ. Ихэвчлэн гоожуурын усанд зайлаад л хэрэглэдэг гэж олонх нь хариулах байх. Сүүлийн үед жимс, ногоо ариутгадаг бүтээгдэхүүн гарсан гэдгийг хүмүүс мэддэг ч тэр бүр хэрэглэж заншаагүй, эсвэл хэнэггүй зандаа дийлдээд тоодоггүй болохыг олон орны судлаачид иргэдийн дунд явуулсан санал асуулгаар тогтоосон байдаг. Тэгвэл “Agricultural and food chemistry” сэтгүүлд алимыг хэрхэн зөв ариутгах талаар зөвлөгөө нийтэлжээ. Газар тариаланд өргөн хэрэглэдэг пестицид хэмээх химийн бодис усаар угаахад алга болдог эд биш учраас ариутгахдаа хүнсний сод хэрэглэх ёстой. Ингэхдээ бүлээн усанд уусгасан содтой усанд алим, лийр зэрэг хатуу хальстай жимс, ногоог 15 минут байлгах учиртайг Амрикийн пестицидийн лабораторийн судлаач Лили Хэ зөвлөжээ.