Уурлахад ухаан хомсддог болохыг америк эрдэмтэд тогтоожээ. Удаан хугацаанд стресст орж, бухимдахад бие дэх химийн элементүүд урвалдаж, хорт нэгдэл болдог юм байна. Энэ нь тархины эд, эсийг хордуулснаар ой ухаан мууддаг гэнэ. Үүнээс гадна байнга уурлаж, бухимддаг хүний кортикостероид даавар ихээр ялгарч, мэдрэлийн эсүүдийг үхүүлдэг нь мулгуурах, ой ухаан муудах зэргээр сэтгэцэд өөрчлөлт оруулдаг байна