- “Псориазтой тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.
- Хайрст үлдтэй хүмүүс бусад хүнээс хоёр насаар бага насалдаг. Бусад эрхтэн системийн өвчлөл дандаа хамт явдаг. Тиймээс энэ хүмүүст зөв менежмент хийх шаардлагатай.
- Дэлхийн хүн амын хоёр хувь нь энэ өвчнөөр өвчилж байна.
- Мэргэжлийн бус, зөвшөөрөлгүй, хятад бичигтэй эм, тариа хийлгэж болохгүй. Хүчтэй гармоны тариа хийлгэснээр тариа нь түр хугацаанд үрэвслийг намжаадаг ч 2-3 эсвэл зургаан сарын дараа эргээд сэдэрдэг. Энэ үедээ арга хэмжээ авсан ч дийлдэхгүй нөгөө тариагаа хийлгэх болдог. Ингэснээр бие махбодиос үрэвслийг эсэргүүцдэг, дарангуйлдаг даавар нь ялгарахаа болино.
- Монголчуудын дөрвөн хувь өвчилж байгаа нь дэлхийн дунджаас өндөр байна гэсэн тооцоо гарсан.
- Энэ өвчнийг үүсгэгч шалтгаан нь дархлааны системийн гажуудалтай холбоотой.
- Сэдрэх гол хүчин зүйлүүд бол стресс, архи, тамхи, ханиад шуухитнаа, хоолой өвдөх, таргалалт, чихрийн шижин, даралт ихсэхэд уудаг болон тайвшруулдаг эм бас нөлөөлдөг.
- Монголд 100 хувь үндсээр нь алга болгож чадахгүй байгаа. Эмчлэгдэнэ гэдэг нь псориазаа эмчлээд алга болгосон ч хэзээ нэг өдөр дахин гарч ирдэг. Зарим хүнд хэдэн долоо хоногийн дараа гардаг бол заримд нь хэдэн жилийн дараа гарах тохиолдол байна.
- Сүүлийн гурван жилд дэлхий нийтээр анагаах ухааны хөгжилтэй холбоотойгоор эмчилгээний шинэ аргууд гарсан. Энэ аргууд 100 хувь эмчилж, 100 хувь алга болгосон нь 40 орчим хувь байна. 10 хүний дөрвийнх нь бүрэн эмчлэгдэж байгаа ч өндөр өртөгтэй.
- Хүмүүсийн сэтгэл гутрал, амиа хорлох оролдлого, ерөнхийдөө сэтгэцийн эмгэгүүд жирийн хүмүүсийг бодвол 2-3 дахин их байна.
- Стресстэй хүмүүс өвдөх хандлагатай байна. Нөгөө талаас энэ өвчин нь хүнийг стресст оруулдаг. Эдийн засаг, сэтгэл санааг хямрааж амьдралын чанарыг нь алдагдуулна.
- Энэ өвчин ойр байгаа хүндээ халдварлахгүй.
- Удамших хандлага аав ээжийнх нь нэг нь ийм өвчтэй бол төрөх хүүхэд псориазтой байх магадлал 14, хэрэв хоёулаа бол 41, нэг өндгөн эсийн ихрүүд 55-60 хувийн магадлалтай.
- Энэ өвчин зүрх судас, бодисын солилцооны өвчлөл үүсгэх магадлал өндөр байдаг. Мөн жирийн хүмүүсээс харвах эрсдэл 28, зүрх судас, судас хатуурах нь 54 хувиар илүү өндөр.
- Дэлхий дээр уг өвчин 20-30 насныханд их тохиолдож байна. Өвчин улам залуужиж байна.