Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн албан, албан бус сургалтын хөтөлбөр, судалгааны үр дүн танилцуулах уулзалтыг БСШУЯ-наас зохион байгууллаа.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийн төслийг ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд, мэргэжилтэн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөл оролцож санал хэлэлцүүллээ.