Үсээ байнга буддаг хүн хавдар тусах магадлал өндөр. Ялангуяа эмэгтэйчүүд хөхний хавдраар өвчлөх нь 80 гаруй хувийн магадлалтай гэж Лондоны хавдар судлалын эмнэлгийн эмч Кефах Мокбел мэдээлжээ.
Түүний ахалсан багийн судлаачдын тогтоосноор химийн аргаар гарган авсан будагч бодисууд хөхний булчирхайг гэмтээж, хорт хавдрын эсийг үржүүлдэг аж. Химийн найрлагатай будгаар жилд таваас олон удаа үсээ будах нь эрсдэлийг 14 хувь нэмэгдүүлдэг учраас байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгохыг тэд зөвлөжээ.