БНХАУ 2023 онд 375.16 тонн алт үйлдвэрлэжээ
БНХАУ 2023 онд 375.16 тонн алт үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 0.84 хувиар өссөн байна. Алтны хэрэглээ 1089.69 тонн болж өмнөх оныхоос 8.78 хувиар нэмэгдсэн тухай Хятадын Алтны Холбооноос гаргасан баримтад дурджээ.
2024-01-29
Бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах асуудлаар хэлэлцлээ
Хонконг хотноо нэгдүгээр сарын 24-25 ны өдрүүдэд 17 дахь удаагийн Азийн санхүүгийн чуулга уулзалт боллоо. “Хамтын маргаашийн төлөөх олон талт түншлэл” сэдэвт тус чуулганд 130 гаруй өндөр түвшний зочид, 3000 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахын тулд олон талт хамтын ажиллагааны үр дүнгээр хэрхэн сорилтуудыг даван туулах тухай хэлэлцжээ.
2024-01-29
Хангайн бүсэд ДНБ-ий дөрвөн хувийг үйлдвэрлэж байна
Хангайн бүсийг бүсчлэн хөгжүүлэх урьдчилсан хэлэлцүүлэг амралтын өдрүүдэд боллоо. Тус бүсийн хүн амын тоо 300 000, дундаж наслалт 72, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувийг бүрдүүлж байна. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь байгаль, түүх соёл, археологийн үнэт өв санд тулгуурласан аялал жуулчлал, амралт рашаан сувилал, ногоон технологи бүхий уламжлалт ба эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх юм.
2024-01-29
Цахилгаан эрчим хүчний салбар Хятадын эдийн засагт жин дарж байна
Цэвэр эрчим хүчний салбар БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлжээ. Ингэхдээ ногоон эдийн засаг БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 1.6 их наяд ам.долларын нөлөө үзүүлсэн юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн дүн болжээ.
2024-01-29
Газрын тосны төслийг тушсан улстөрчдийн амбиц
Газрын тос гэдэг дэлхийн геополитикийн том сэдэв. Монгол Улсад эл сэдэвт хамааралтай байх боломж бүрэн дүүрэн бий. Харамсалтай нь манайх дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж чадсан ч хурган дарга, улстөрчдийн жижиг амбиц гацаасаар байна. Тодруулбал, 80 жилийн түүхтэй газрын тосны салбар импортын шатахууны хамааралд ортлоо унасан. Бүр газрын тос гаргах мэргэжилтэнгүй болтлоо мухарджээ.
2024-01-27
Ойн чиглэлийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж, ажиллуулна
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусын Засгийн газар хоорондын комиссын долдугаар хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр буюу хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо болов. Хуралдааныг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Беларусын талаас тус улсын Аж үйлдвэрийн сайд А.Н.Рогожник нар даргалжээ.
2024-01-26
Сэхэ боомтоор нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ 35 хувиар өсжээ
2023 онд Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 2022 оныхоос хоёр дахин нэмэгджээ. Ингэснээр жилийн нийлүүлэлтийн хэмжээ 66 сая тонн давж, түүхэн дээд түвшинд хүрсэн гэдгийг SXcoal мэдээллээ. Өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 273 мянга орчим автомашин нэвтэрсэн нь 2022 оныхоос 99 хувиар нэмэгджээ. Нийт ачаа тээврийн 36.51 сая тонныг нь БНХАУ Ганцмод боомтоор импортолсон.
2024-01-26
Галд шатсан орон сууцны айл өрхүүдийг түрээсийн байраар хангана
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс амиа алдсан алба хаагчдын ар гэрт тус бүр гурван өрөө байр олгохоор болов. Мөн осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартан, эмнэлэгт эмчлэгдэж байгаа иргэдийн эмчилгээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх юм.
2024-01-25
Зам, тээврийн салбарт 162 арга хэмжээ хэрэгжүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2024 онд бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ.
2024-01-25
Сурагчдад ногдох хувьсах зардлын дундаж хэмжээг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн”, “Төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын байршил, хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр”, “Хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журам”-ыг тус тус баталлаа.
2024-01-25
Хэрэглээний зээлийг хязгаарлана
Хэрэглээний зээлийн өсөлт нэмэгдэх хандлага ажиглагдаж, хадгаламж барьцаалсан болон хэрэглээний зээл жил ирэх бүр өсөж байна. 2023 оны жилийн дүнгээр 31.3 хувийн өсөлттэй гарчээ.
2024-01-25
Г.Ариунбуян: Иргэдийн түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөг зарцуулна
Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон дэлбэрэлтийн үеэр 60 айлын орон сууц өртсөн. Эдгээр иргэний байрыг нь засварлах хүртэлх түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдэрлэлээ.
2024-01-25
ХУД-ийн 18-р сургуулийн өргөтгөл ашиглалтад оржээ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
2024-01-25