Аймгуудад цахим засаглалыг бэхжүүлнэ
Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2024 онд 21 аймгийн Засаг дарга нартай харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр 7 зүйл 26 заалт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай 7 зүйл 27 заалтад тусгагдсан ажлыг хамтран хэрэгжүүлнэ.
2024-02-02
Түмэн тэмээний баяр эхэллээ
Өмнөговь аймаг Түмэн тэмээний баяраа 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Тэмээг өсгөн үржүүлэх, тэмээн соёл спортыг хөгжүүлэх, тэмээ маллагааны арга ухаан, зан үйлээ уламжлан өвлөх зорилгоор тус аймаг 1997 оноос Тэмээний баяраа зохион байгуулж иржээ.
2024-02-02
Хүүхэд асрах зардал эрс нэмэгджээ
Инфляцаас үүдэн хүүхэд өсгөх зардал дэлхий даяар өндөр түвшинд хүрчээ. Тухайлбал, 2023 онд нэг өдөр хүүхэд асрах дундаж зардал өмнөх оныхоос зургаан хувиар өссөн байна. Энэхүү зардлыг бууруулах нь эдийн засгийг уналтаас гаргах нэг гарц юм. Гэвч ихэнх улсын Засгийн газар залуу эцэг, эхчүүдийн нуруун дээр ирж буй дарамтыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийхгүй байна.
2024-02-02
Үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол руу тээвэрлэхэд бэлэн боллоо
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ тусгагдаж, соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
2024-02-02
Цахиурын хөндийд Монголын найман компани хөл тавилаа
Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын аж ахуй нэгжийг төлөөлж, найман компани дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн төв, эдийн засгийн цөм болсон Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч, олон улсын зах зээлд гарах алхамаа эхлүүлж байна.
2024-02-02
Монгол оронд тархсан 10 хэв шинжийн хөрсний монолит хийжээ
Монголын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музей (Natural history museum of Mongolia)-ийн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолит хийжээ.
2024-02-02
МХБ олон нийтэд хувьцаагаа арилжаалж, 11.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ
"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны хоёрдугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулна.
2024-02-01
Төрийн байгууллагуудын уялдаагүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээж байна
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт болон Петро матад ХХК-ийн гүйцэтгэх захирал Майк Бак тэргүүтэй төлөөлөгч нартай уулзаж, Их Британийн хөрөнгө оруулагч нарын гомдол, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
2024-02-01
Тал хээрийн нутгаар салхи секунтэд 12-14 метр хүрнэ
Нэгдүгээр сарын 31-нд Халх голын сав нутгаар, хоёрдугаар сарын 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
2024-01-31
2024 оныг тодорхойлох 10 чиг хандлагыг нэрлэжээ
Германы дэлхийд нэр хүндтэй ирээдүй судлаач (futurist), стратегийн зөвлөх Бернард Марр 2024 оныг тодорхойлох дэлхийн 10 гол чиг хандлагыг нэрлэсэн байна. Тэрбээр “Хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, бизнест хиймэл оюун ухааныг үр дүнтэй ашиглах 100 арга” номын зохиогч, Linkedin-аас дэлхийн шилдэг 5 бизнесийн инфлүүнсерээр нэрлэгджээ.
2024-01-30
Солонгосын тал олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх асуудлыг судална
БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юү манай талын дээрх саналуудыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцааж буй асуудалд анхаарал хандуулж, судалж үзэхээ мэдэгдэв. Мөн БНСУ-д зорчиж буй монгол иргэдэд шаардлагатай зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэх, тус улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх хамтарсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохирлоо.
2024-01-30