Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

“Тэнгэрлэг Монгол” ТББ-ын тэргүүнийг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцов

“Тэнгэрлэг Монгол” гэх төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бямба-Очирыг худал мэдээлэл тараасан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-нд “Бямба-Очир Батдэлгэр” нэртэй фэйсбүүк хаяг болон “Тэнгэрлэг Монгол ТББ” пэйж хуудсаар дамжуулан “Сүхбаатар дүүрэг дэх 21 га газрыг тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа олгосон” хэмээн мэдээлэл цацсан аж. Үүний дараа тус дүүргийн ЗДТГ-ын албан тушаалтнууд “2011 онд буюу 12 жилийн өмнө дүүргийн Засаг даргын захирамжаар ФСУБ гэдэг компанид зуслан болон спортын талбайн зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулахаар эзэмшүүлсэн.
2024-04-02

Авлигыг мэдээлэх 110 утсанд авлигын гэмт хэргийн шинжтэй дуудлага давамгайлжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны гурав дугаар сарын 11-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 93 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
2024-04-02

 БЗС-гийн захирал асан П.Лхагвасүрэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэн хүүхдэдээ давуу байдал олгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан гэх үйлдэлд холбогдсон юм. Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж. Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г тэрбээр хүү Л.Түмэндэлгэртэйгээ байгуулсан байдаг.
2024-04-02

Сайншандад 12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгын шүүх хурал хойшлогдлоо

Сайншанд суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 12 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон.
2024-03-29

Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь

“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиум өчигдөр боллоо. Тус симпозиум нь улс өр, хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний нөлөөлөгчид хамтран цахим орчин дахь жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтыг сөрж, хүн бүрд нээлтэй хэвлэл мэдээллийн орчныг бий болгох санаачилга гарган, цаашид хэрэгжүүлэх зорилготой аж. 
2024-03-29

Хүнд өвчтэй хүүхдийн зургийг ашиглан хандив гуйх нь ихэсжээ

Одоогоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Эмчилгээний зардалд хандив өгч туслаач” гэсэн мэдээллийг тэрбээр цахим орчинд байршуулжээ. Мөн “Tsedendamba Davaasambuu” гэх нэртэй цахим хаягаар дээрхтэй ижил төрлийн аргаар бусдаас хандив тусламж гуйсан тохиолдол ч бий. Уг мэдээлэлд Б.Батбаяр гэсэн нэр, 5306662327 дугаарын данс бичсэн аж.
2024-03-29

Серби Улсаас нэг “Шувуу” авчирч шалгаж байна 

2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
2024-03-29

Б.Тулга: Боомтын менежментийг сайжруулах 5Э стратегийг хэрэгжүүлнэ

Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны гуравдугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа. 
2024-03-26

АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 албан тушаалтны хөрөнгийг нарийвчлан шалгана

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 507 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 327 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 180 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2024-03-26

“Азийн орнуудын Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд бүс нутгийн сургалт болжээ

ОУВС-ийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын “Азийн орнуудын Гаалийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд “Гаалийн өөрчлөлт, шинэчлэлт” бүс нутгийн сургалтыг гуравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Камбож Улсын Гаалийн сургалтын төвд зохион байгууллаа. Оролцогчид “Шинэчлэл, өөрчлөлт болон өөрчлөлтийн менежмент; Эрсдэлд суурилсан шигшин сонгон шалгах хяналт, түүний дотор гаалийн үнэлгээ; Хиймэл оюун ухааныг эрсдэлд суурилсан гаалийн хяналтын санамсаргүй сонголтод ашиглах нь; Дамжин өнгөрөх болон эдийн засгийн тусгай бүс” чиглэлээр олон улсын туршлагаас суралцан, Гаалийн хэргийн чиглэлээр хоёрт талт уулзалт хийсэн.
2024-03-25

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын холбоо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Сингапурын Олон улсын маргаан шийдвэрлэх академи хамтран Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2024-03-25

Хөгжлийн банкны 80 шүүгдэгчээс 10 хүнийг гэм буруутайд тооцжээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
2024-03-22

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг хүчингүй болголоо

Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон
2024-03-22

“Төрийн байгууллагууд хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг үл ойшоож байна”

Манай улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон билээ. Уг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулсан юм. Тус хороо өнгөрсөн хугацаанд 130 орчим гомдол хүлээн авч, дөрвөн дүгнэлт гаргажээ. Тэдгээр дүгнэлтийн дагуу ХЭҮК-ын гишүүний 17 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хэрхэн хэрэгжүүлж буйг нь өдгөө хянаж байгаа аж. Түүнчлэн хүний эрх хамгаалагч субъектүүд эрх, үүрэг, хуулийнхаа талаар хангалттай хэмжээний мэдлэг ойлголттой болсон, эсэхийг тодорхойлох судалгаа хийсэн талаараа ХЭҮК-ын гишүүн, Хүний эрх хамгаалагчийн хорооны дарга С.Дондов өчигдөр танилцууллаа. 
2024-03-22

39 даатгуулагч даатгалд 19 сая төгрөг нөхөн төлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.
2024-03-22

С.Дондов: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болох байгаль хамгаалагчид, экологийн цагдаагийн алба хаагчид, төрийн бус байгууллагын ажилтан, идэвхтнүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг “Иргэний нийгэм болон байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгаагаар тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.  
2024-03-21

18 иргэний хилийн хоригийг цуцалжээ

Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 онд 1200 орчим гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оноос 50,2 хувиар,  92 мянга орчим зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 39 хувиар өссөн байна. Зуны улиралд Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн байгалийн цогцолборт газар болох Горхи-Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүсэд гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг бол цахим залилангийн гэмт хэрэг нийтлэг үйлдэгдэх болжээ.
2024-03-21

Вьетнамд хоригдож байгаа Монгол иргэдтэй уулзлаа

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
2024-03-21