Прокурор 55 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Прокурорын байгууллагаас 2024 оны I улиралд хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэхтэй 1656 удаа танилцаж, 203 шалгалт, судалгаа хийлээ.
2024-04-29
Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх нь
Жил бүрийн тавдугаар сарын 1-нийг “Хуульчийн про боно” өдөр болгон тэмдэглэдэг билээ. Эл өдрийг тохиолдуулан нийслэл болон орон нутагт “Хуульчийн про боно өдөр-2024” өдөрлөг зохион байгуулах аж. Үүний хүрээнд хуульчид Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төвд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх юм байна.
2024-04-26
Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр баривчлах тохиолдол олширлоо гэв
Хэвлэлийн эрх чөлөө, авлигын индексээр ухарсан” гэв. Эмнести интернэшнлээс Засгийн газарт ирүүлсэн захидалд үзэл бодлоо илэрхийлэх, хуран цуглах, дур зоргоор цагдан хорих, эрүүдэн шүүх болон бусад зүй бусаар харьцах, эрүүл орчинд амьдрах, цэвэр усаар хангагдах эрхийн талаар онцгойлон анхаарах шаардлагатайг дурджээ. Мөн Монгол Улсад хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсаны улмаас шүүхийн шийдвэргүйгээр баривчлах тохиолдол олноор гарч байгааг сануулжээ.
2024-04-26
Монгол руу урдаас ирэх ачаа тээвэр 40-65 хоног саатах нь
Ачаа тээврийн идэвхжилтэй сарууд эхэлсэнтэй холбоотойгоор Синьган боомтод өдөрт 100-120 чингэлэг шинээр ирж байна. Сүүлийн үеийн мэдээгээр Синьган боомтод хүлээгдэж буй чингэлгийн тоо 3800 орчим болж нэмэгдсэн байна. Боомтын чингэлгийн бөөгнөрөл үүссэнтэй холбоотой дараах нөхцөл байдлууд үүсээд байна.
2024-04-25
Гэр бүлийн хүчирхийлэгчдийн 50 гаруй хувь нь ажилгүйчүүд байна
Прокурорын байгууллагаас 2024 оны I дүгээр улиралд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 291 хэрэгт хяналт тавьж, 117 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
2024-04-24
Хүний эрхийн Үндэсний Комиссын тайлан, илтгэлийг хэлэлцлээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хуралдаанаар хэлэлцэж, энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн танилцуулсан.
2024-04-24