2024 оны зуны олимпын наадмын ложистикийн төлөвлөгөөг агуулсан нөүтбүүк Парист алдагджээ. BFM-ийн мэдээллээс үзвэл“Авиценна” эмнэлгийн удирдлагын ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэйг худалдааны төв ороод ирэх хооронд машинд нь байсан нөүтбүүкийг хулгайч нар авч явсан аж. Уг компьютерт олимпын наадмын үеэр эмнэлгийн ажилтнуудыг нэвтрүүлэх, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө зэрэг нууц мэдээлэл байжээ. Эл хэргийг Дранси дүүргийн цагдаа нар мөрдөн шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн Парис хотын захирагчийн аюулгүй байдал хариуцсан зөвлөх метронд явж байхдаа олимпын наадмын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг агуулсан нөүтбүүкээ хулгайд алджээ.