Сумын наадмаар 20 орчим гар утас, хөөрөг хулгайлсан бүлэг этгээдийг саатуулав
Энэ онд 102 сумын 100 жилийн ой тохиож буй. Сумын баяр наадмын үеэр хулгайд эд зүйлсээ алдах тохиолдол цөөнгүй гарч, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан 100 жилийн ойн баяраа энэ сарын 7, 8-нд тэмдэглэсэн юм. Энэ үеэр 20 орчим иргэн гар утас, хөөргөө хулгайд алджээ. Цагдаагийн алба хаагчид хулгай хийсэн этгээдүүдийг шуурхай илрүүлсэн байна. Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээд тус сумын тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлжээ
2024-08-14
Залилах гэмт хэргийн 62.2 хувийг цахим луйвар эзэлж байна
Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр онлайн худалдаа газар аваад байна. Гэвч сүүлийн үед онлайн захиалгын залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болжээ. Энэ он гарснаас хойш цагдаагийн байгууллагад залилах гэмт хэрэг 5910 удаа бүртгэгдсэн байна. Үүний 3674 буюу 62.2 хувийг цахим залилан эзэлж буй бөгөөд 1131 нь онлайн захиалгатай холбоотой байжээ. Цахим залилагчид хүний хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар санал болгох, өндөр хувьтай хямдрал зарлах гэх мэтээр хүмүүсийг татдаг байна
2024-08-07
Их хэмжээний хөрсний ус шавхсан гэх “Риверстөүн пропертийз” ХХК-тай холбоотой шүүх хурал өнөөдөр болно
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд буюу өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинээр барилга барьж буй “Риверстөүн пропертийз” ХХК сүүлийн хоёр жил орчмын хугацаанд их хэмжээний хөрсний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяж, байгалийн нөөцийг үнэгүйдүүлж байгаа талаар Усны газраас мэдээлсэн билээ. Тус компанийнхан 2022 оноос хойш багадаа 5.7 сая шоо метр усыг хууль бусаар шавхаж, холбогдох байгууллагуудаас удаа дараа хүргүүлсэн шаардлагад хариу өгөлгүй үл тоож ирснийг ч мэргэжилтнүүд мэдээлсэн бөгөөд зөрчил дутагдлаа арилгахын оронд Засгийн газрыг шүүхэд өгөөд буйг өнгөрсөн хавар олон нийтэд зарласан юм
2024-08-05
Ноцтой ослын 70 орчим хувь нь орон нутгийн замд гарч байна
Манай улсад зам, тээврийн ослоор жилд 500 гаруй хүн нас барж байна. Урин дулааны улиралд зам, тээврийн осол эрс нэмэгддэг бөгөөд сүүлийн үед ноцтой осол цөөнгүй гарсныг Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас мэдээлэв. Уржигдар гэхэд Дархан-Уулаас Орхон аймаг орох замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, улсын начин Ө.Батзул Орхон аймгийн наадамд оролцохоор бүртгүүлэх гэж яваад зам, тээврийн осолд өртөж амиа алдсан юм. Хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж.
2024-08-01
Цагдан хоригдох явцдаа нас барсан иргэний асуудлаар Хүний эрхийн дэд хороо хуралдлаа
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа бие нь муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-т хүргэгдэн ирээд нас барсан, 21 настай Б.О-ын асуудлаар УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны өчигдөр Төрийн ордонд хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин даргалсан юм. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид болон холбогдох албан тушаалтнууд, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор, тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга А.Намсаманд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ж.Жаргаланбаатар тэргүүтэй эрх бүхий хүмүүсийг Хүний эрхийн дэд хорооноос дуудаж, албан тайлбар авсан юм
2024-07-31
Цахим орчинд нийтэлсэн зургаас гэр нь эзгүй байгааг мэдэж, хулгай хийжээ
Цахим орчинд нийтэлсэн зургаас нь аялал зугаалгаар явж, гэрээ эзгүй үлдээснийг мэдсэнээр тухайн айлын эд зүйлийг хулгайлах тохиолдол цөөнгүй гарах болсныг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулав. Тодруулбал, “Баянзүрх дүүргийн нутаг дахь айлын гэрт хулгай оржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт иржээ. Дуудлагын дагуу шалгахад дээр дурдсан шиг хэрэг гарсан байжээ. Тиймээс аялал зугаалгаар явж, гэрээ эзгүй орхисон бол энэ тухайгаа цахим сүлжээнд оруулахгүй байхыг тус байгууллагаас анхааруулсан юм
2024-07-30