“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрээ эргэн харах ёстой”
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон 2019 оны 57 дугаар тогтоолоо хүчингүй болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүд өчигдөр хэвлэлийн хурал хийж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрээ эргэн харах ёстой гэв.
2025-01-31
Засгийн газар Үндсэн хуулийг уландаа гишгэж, хүүхдийн амиар наадахыг зөвшөөрлөө
Хүүхдийн эрхийг хөсөрдүүлсэн, амиар нь дэнчин тавьсан шийдвэрийг Засгийн газраас өчигдөр гаргалаа. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бүс, аймаг, орон нутгийн удирдлагуудад соёл, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулах эрх, үүргийг шилжүүлэхээр шийдвэрлэснээ Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн юм.
2025-01-30
Уяачдын зугаа цэнгэл хүүхдийн эрхээс дээгүүр эрэмбэлэгдэв
Хүүхдийн эрхийг уландаа гишгэж, хэсэг бүлэг хүний, ялангуяа уяачдын зугаа цэнгэлийг дээгүүрт тавьсан жагсаал өнгөрсөн бямба гарагт боллоо. Морьтой 1000 орчим хүн жагсаалд нэгдэж, “Дүнжингарав” худалдааны төвөөс нийслэлийн төв талбай хүртэл урт цуваа үүсгэв. Тэдний явсан замаар мориных нь ялгадсан жим гарч, улмаар төв талбай тухайн өдөр малын хашаа шиг л болсон.
2025-01-27
Хэл зохиолын хүрээлэнгийнхэн хийцгүйрч байна
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн монгол хэлнийхээ үгийг буруу тайлбарласнаас Үндсэн хуульд заасан, үзэл бодлоо илэрхийлэх эрх хязгаарлагдаж, нэгэн иргэн 30 хоног баривчлах шийтгэл хүлээсэн харамсалтай үйл явдлын гэрч нь бид боллоо.
2025-01-17
70 мянган төгрөгийн гэх багц тал үнэдээ ч хүрсэнгүй
Амаржих эхчүүдийн заавал бэлтгэх зүйлсийн жагсаалт гэж бий. Жагсаалт ч гэж дээ, манай улс л ядуугийн зовлон ихтэй болохоор амаржих эхчүүдээр төрөх эмнэлгийн ахуйн хэрэгцээний зүйлсийг бэлдүүлдэг гэхэд хилсдүүлсэн болохгүй.
2025-01-07
Хуурмаг мэдээлэл хуудуутай шийдвэр болдог уу
ЦУОШГ-ын хариуцдаг agaar.m сайт Зуун айл орчмын агаарын чанарын индексийг 226 гэж мэдээлж байхад нэг өдөр, нэг цаг минутад АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн “AirNow” сайт 667 гэж мэдээлж байна. Олон улсын байгууллагын хэмжигч төхөөрөмжид итгэж шийдвэр гаргах уу, өөрсдийн суурин харуулуудын “бага бохирдолтой” мэдээлэлд итгэх үү. Индекс хоорондын зөрүү нь 441 нэгж гээд бод доо.
2024-12-23
Утааг бууруулах “алсын хараа” байтугай ойрын төлөвлөгөө ч алга
Ердөө гурав хоногийн өмнө буюу энэ сарын 17-нд Улсын онцгой комисс (УОК) Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “дохиур”-аар хуралдаж, утаа бууруулах асуудлыг хэлэлцээд, хэд хэдэн шийдвэр гаргасан. Гэтэл сураггүй болоод байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар маргааш нь гэнэт гарч ирээд, тэдний юу хэлэлцсэнийг үл тоон, дахиад л өөр ажил хийх гэж байгаагаа мэдэгдэв. Товчхондоо, эрх баригчдын хөл, толгой нь олдохоо больчихлоо.
2024-12-20
Олны танил хүмүүсийн зохисгүй үйлдэл иргэдийг бухимдуулав
Олны танил хүмүүсийн ёс зүйгүй үйлдэл иргэдийг бухимдуулж, бас хүүхэд, залууст буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Жишээ нь, “Этик” продакшны жүжигчин С.Одбаярын бусдыг цохиж гэмтээж буй дүрс бичлэг уржигдар цахим орчинд тархав. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж буй юм билээ.
2024-12-18
У.Хүрэлсүхийн “нударган” дор УОК-ынхон гэнэт ухаан оров
Түүнчлэн сайжруулсан түлшийг олон улсын лабораторид шинжлүүлэх гэнэ. “Маш чанартай түлш үйлдвэрлэж байгаа” гэж эрх баригчид сүүлийн зургаан жилийн турш суртал ухуулга хийчхээд одоо чанарт нь эргэлзэж эхэлсэн нь хачирхалтай биш гэж үү. Өнгөрсөн жилүүдэд өчнөөн олон хүн угаартаж амиа алдсаар байхад түлшээ шинжлүүлэхгүй юугаа хийж байсан юм бэ. Бас түлшийг буруу хатааснаас болоод утаа их гарсан гэх “нээлт” хийжээ. Эрх баригчдын энэ мэт “технологи”-оос ажиглавал тэд утаа ихэссэний бурууг нэг талаас иргэдэд, нөгөө талаас түлшинд “тохох” маягаар цаг аргацаасаар хүйтний улирлыг дуусгах төлөвтэй.
2024-12-18
Регистрийн дугаар бүх шатанд алдагдсаар байх уу
Хэдхэн хоногийн өмнө хүүхдийнхээ сим картыг сэргээхээр “Юнител”-ийн нэгэн салбарт очлоо. Үйлчилгээний ажилтан нэгж авахаар ирсэн ахмадууд болон сим карт сэргээлгэхээр хандсан иргэдийн утасны болон регистрийн дугаарыг асууж, тэрүүгээр нэг орилох. Үйлчлүүлэгчид ч түүнд нь огтхон ч цааргалахгүй бөгөөд олон хүний дунд өөрсдийн хувийн мэдээллийг хээвнэг хэлж байх юм.
2024-12-16
НИТХ-ынхны баталсан үрэлгэн төсөв иргэдэд өгөөжөө өгөх үү
Хотын сурагчид өнөөдөр шаардлага хангахгүй түрээсийн байранд хичээллэж, нэг ширээнд гурваараа чихэж, багачууд нь цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадаагүй өнөө л янзаараа байна. Ер нь хотын статустай аж төрсний шанд зам түгжрэлтэй, агаар утаатай, угаартай, захын хорооллын зарим гудамж гэрэлгүй, тоглоомын талбай бүрэн бус, иргэд шаардлагад нийцсэн орон сууцгүй, автобус хүрэлцээгүй гээд өдий төдий асуудалтай өдөр бүр нүүр тулж буй. Эцэст нь хүүхдүүд ханиаданд, томчууд хавдарт дарлуулах маягтай шар нар, бор хоногийг өнгөрүүлж байна. Энэ бүгдийг эхнээс нь засаж залруулж, хөгжил дэвшил авчирна гэж итгэсэн учраас бид орон нутгийн сонгуульд Х.Нямбаатарын багийг сонгож, татвар төлж, хотоо удирдуулж буй. Гэхдээ...
2024-12-10
Хорт хавдрын хоцрогдсон системийн золиос болсон монголчууд
Монгол Улс хорт хавдрын оношилгооны чанар, хүртээмжээ сайржуулахгүйгээр, тоног төхөөрөмжөө шинэчлэхгүйгээр, эмчилгээний дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэхгүйгээр энэ өвчинтэй тэмцэж үнэндээ хүчрэхгүй нь ээ. Жил бүр 7000, 8000 хүн уг өвчнөөр оношлогдож байгаагийн 65-70, зарим тохиолдолд 85 хувь нь хожуу шатандаа хавдартай нь илэрч байна.
2024-12-10
Халтирч унасан газрынхаа эзэмшигчээс хариуцлага нэхье
Нийслэлийн зам, талбай уламжлал ёсоор мөс, цасанд хучигдаж, хаа сайгүй гялаан гөлөөн үүсээд байна. Үүний улмаас хөгшин, залуугүй халтирч унан, гэмтэж бэртэх нь олшров. Тодруулбал, манай улс зам, талбай барьж, байгуулах стандартаа мөрддөггүй, орчны эрүүл ахуйн дүрэм журмаа хаана хаанаа биелүүлдэггүйгээс сүүлийн жилүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, гэмтэл огцом нэмэгдэх боллоо.
2024-12-05
Газраа дээрэмдүүлж, гаднах орчноо булаалгасан эмнэлгүүд
Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлд тусгай мэргэжлийн гурав, төрөлжсөн мэргэжлийн 13, түргэн тусламжийн нэг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг дөрөв, Эрүүл мэндийн төв 10, Амарж их газар гуравхан л байдаг. Тэгсэн хэрнээ энэ Хэдхэн эмнэлгийнхээ эмчилгээ, үйлчилгээ, орчин нөхцөлийг нь сайжруулчхаж чаддаггүй өрөвдмөөр улс юм даа, манайх.
2024-11-19