АНУ-ын гоо сайхны бренд болох MAX FACTOR гайхалтай түүхийн эргэлт хийхээр шийджээ. Тэд эргээд 1962 он буюу Мерилин Монрогийн мандаж явсан үе рүү буцна гэнэ.
Макс Фактор компани өөрийн зар сурталчилгаагаар үргэлж л олон түмнийг гайхашруулсаар ирсэн. Энэ удаад өнгөрсөн зууны хүсэмжит эмэгтэйг шинэ бүтээгдэхүүний нүүр царай болгосон нь учиртай ажээ.
Гунигт амьдрал туулсан Америкийн жирийн л охин явсан Норма Жин Мортенсон үгүй болсон ч Мерилин Монро нэрээр дэлхий дахинаа нэр алдар нь шуугих болсон эмэгтэй юм. Тэдний шинэ бүтэгээдэхүүн ч ийнхүү алдрыг дагуулна гэдэгт итгэн тэд шинэ бүтээгдэхүүний нүүр царайгаар Мерилин Монрог сонгосон аж.
Эх сурвалж: glamourmagazine