Загварын ертөнцийг тэргүүлэгч Италийн “Roberto Cavalli” брэндээс 2015 оны шинэ дүр төрхөөрөө реппер Ники Минажийг сонгожээ. Тэрбээр энэхүү брэндийн зуны коллекцийн сурталчилгааны компанит ажлуудын нүүр царайгаар ажиллах бөгөөд Лос Анжелес хотноо сурталчилгааны гэрэл зургийг Francesco Carrozzini авсан аж.
Өнгөний хувьд улбар шаргал, цэнхэр, алтлаг шар, зуны улирлыг санагдуулам ногоон байх бөгөөд олзлогдсон эмэгтэй бүжгийг хийж буй дүр буулган зургаа авчээ.
Загвар зохион бүтээгч Роберто Каваллигаас брэндийнхээ шинэ нүүр царайгаар чухам яагаад Ники Минажийг сонгох болсон талаар асуухад " Ники-г сонгосоноор эмэгтэйчүүдийн сэтгэлийг илүү их татна гэж найдаж байгаа. Миний харж буйгаар эмэгтэйчүүдийн олонх нь эцэг эхээс нь ганцхан түүнд л гэж заяасан цор ганц бөгөөд тэрхүү төгс бие галбиртаа сэтгэл дундуур явдаг шиг байгаа юм. Энэ үзэгдлийг халж биеэрээ зэвсэг хийж, ганцхан амьдрах насандаа элдвийг нууж хаасан биш харин ч бусдын харцыг булааж итгэл төгс амьдрах тийм л хувцас сонгож өмсөөсэй гэдгийг хэлмээр байна. Ники бол яах аргагүй төгс сонголт" гэжээ.
Эх сурвалж: glamourmagazine.com