89 ам.долларын үнэтэй “Dolfi” гэх уг төхөөрөмж гарын савангаас томгүй. Гэхдээ супер ухаалаг агаад усанд хиймэгц ямар ч даавуун хэрэглэлийг хүний оролцоогүйгээр угаадаг байна. “Dolfi” нь угаалтуур, ердийн түмпэн, хувин зэрэгт хувцас хунар угаахад зориулагджээ. Юм угаах усандаа бага зэрэг угаалгын нунтаг хийж, “Dolfi”- ийг дүрэхэд 30 минутын дараа хувцас цэвэрхэн болно. Даавуун, торгон, нэхмэл, сүлжмэл эдлэлээс гадна ноос ноолуур ч угаах эл төхөөрөмж угаалгын машинаас 80 дахин бага цахилгаан зарцуулдаг байна. “Dolfi”-г Германы зохион бүтээгч Лена Солис бүтээжээ. Тэрбээр хэт авианы технологи сонирхдог гэнэ. Аялал, зугаалгаар явах үед хувцас угаах түвэгтэй байдаг нь түүнийг сонирхож, судалдаг зүйлээрээ шинэ зүйл зохион бүтээхэд хүргэжээ. Гарт багтах бяцхан угаалгын машиндаа Солис үйлдвэрлэгч хайж байгаа аж.