УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол дөрвөн үзэгдэлт “Богема” дуурийг энэ сарын 31-нд тус театрын тайзнаа толилуулна.
Рудольфын дүрд тенор Б.Гомбо-Очир, Марселийн дүрд баритон Э.Анхбаяр, Шонарын дүрд баритон М.Амарсанаа, Коллений дүрд СТА О.Хүрэлбаатар нар тоглох юм.
Дуурийн үйл явдал 1830-аад оны үеийн Парист өрнөнө. Тус дуурийг анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож байжээ. 1849 онд А.Мюржегийн бичсэн “Богемчуудын амьдрал” хэмээх романаас сэдэвлэн 1849 онд Т.Барре тайзнаа жүжиг болгон Парис хотноо маш амжилттай тоглож байсан аж. Дараа нь энэ зохиолоор Ж.Пуччини дуурь бичжээ. Тэрээр энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр үл үзэгдэх зовлонг туулж байгааг харуулахыг зорьжээ.
Тоглолтын тасалбарыг тус театрын билетийн кассаар борлуулж байна