Улсын филармонийн уран бүтээлчид 2015 оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Тус төсөл нь Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн түвшинд бүтээн туурвисан уран бүтээлийг ард иргэд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурвилаар баяжуулах, хөгжмийн уран бүтээлийн эрэлт, нийлүүлэлтийг бий болгох, уран бүтээлчдийг алдаршуулах, хөгжим сонирхогч, сонсогчдын цар хүрээг өргөжүүлэх зорилготой.
Төслийн хүрээнд Баянмонгол чуулгаас төрсөн үе үеийн хөгжмийн зохиолчдын “Сэтгэлд хоногшсон дуунууд” уран бүтээлийн тоглолт
энэ сарын 22-нд болно. Тоглолтод “Цэнгэлтэй үдэш”, ”Энэ хүүхнүүд үү” киноны дуу, “Зулзаган цагаан хус”, “Навчин дээрх шүүдэр”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Дэрэнгийн хар азарга”, “Аяны шувууд” зэрэг хуучны сайхан дуунууд эгшиглэх юм.
Улсын филармонийн 2015 оны эхний улирлын тоглолтыг танилцуулж байна.
Нэгдүгээр сарын 22-нд 19.00 цагт “Сэтгэлд хоногшсон дуунууд” дууны уран бүтээлийн концерт
Хоёрдугаар сарын 5-нд 19.00 цагт “Торгоны хээ” ардын дууны цуврал концерт
Хоёрдугаар сарын 14-нд 19.00 цагт “Гэгээн хайрын үдэш” хайрын өдөрт зориулсан концерт
Хоёрдугаар сарын 26-нд 19.00 цагт “Сонгодог хөгжмийн концерт” дунд үеийн хөгжмийн зохиолчдын бүтээл
Гуравдугаар сарын 7-нд “Энхрийхэн чамдаа” эмэгтэйчүүдийн баярт зориулсан концерт
Гуравдугаар сарын 19-нд 19.00 цагт Ардын хөгжимд зориулсан концерт
Гуравдугаар сарын 26-нд 19.00 цагт “Сонгодог хөгжмийн концерт” залуу үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглох юм.