“Aurora Films”-ийн найруулагч Б.Чингүүн дэлгэцийн шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ.
Тэрээр "Учрал" уран сайхны кино бүтээхээр уран бүтээлчидтэйгээ өчигдөр анхны уулзалт хийв. Энэхүү шинэ уран бүтээлд эмгэнэлт хайрын түүхийг өгүүлэх юм. Киноны гол дүрд жүжигчин Б.Алдар, Б.Мишээл, О.Дөлгөөн, Т.Баттулга нар дүр бүтээнэ. Харин зургийн даргаар Н.Отгонтогос ажиллаж байгаа бол киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн өөрөө бичиж найруулж байгаа аж. Зураг авалтаа ирэх сарын эхээр эхлэхээр төлөвлөжээ.