Ардын жүжигчин А.Очирбатын зохиол СТА Э.Ёндоншаравын найруулга "Буруугүй буруутан" уянгын драмын жүжиг нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл уг жүжгийг дахин тоглохоор болсон байна.
Тус жүжиг нь бие биедээ ухаангүй хайртай хосууд болох Батдоо, Цэцэгээ хоёр ирээдүйгээ аз жаргалтай, гэгээлгээр төсөөлнө. Гэвч Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйтэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдрах ахруу нь түр хугацаагаар явуулж, хайртай эмэгтэй болох Цэцэгээг өвчтэй ээжтэй нь хамт нүүлгэж хос хоёрын харьцааг таслах аж.
Энэ явдлаас хойш олон жил өнгөрч Батдоо ээжийнхээ санал болгосон бүсгүйтэй суусан боловч салж дахин Дэлгэр гэх бүсгүйтэй гэрлэж дутагдах зүйлгүй, аз жаргалтай амьдрах боловч нэг л зүйл тэдний санааг зовоодог байсан нь тэдэнд үр хүүхэд заяадаггүй байлаа.
Дэлгэр нэгэн өдөр гэрийн үйлчлэгч авахаар зар өгөхөд Батдоогийн анхны хайр болох Цэцэгээ бүсгүй зарын дагуу ажилд орхоор ирэх болно. Жүжиг цааш санаанд оромгүй явдлаар өрнөх бөгөөд хоёр хосын хайр дурлал хэрхэн өрнөх, Батдоогийн эцсийн сонголт Дэлгэр үү, Цэцэгээ юу..гэдэг нь тайлагдах болно. Жүжиг энэ сарын 23-25-н хүртэл гуравхан удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.