Өвөр Монголчууд Улаан-Бухын элсэн цөлд үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шамдаж эхэллээ.
Хятадын найман том цөлийн нэг Улаан-Бухын элсэн цөл ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн нутагт оршдог юм. Байгуулахаар зэхэж буй шинэ цогцолбор нь элсэн цөлийн дундах баянбүрд маягтай байх бөгөөд цөлийг хэрхэн яаж өөрчилснийг үзэхээр ирэгсдийн нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэх уран нарийн хийц хэлбэртэй байх юм байна. Энэхүү том бүтээн байгуулалтыг 17 жилийн дотор 353.04 га талбайд байгуулахаар төлөвлөжээ.