“Болор цом” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд Төв аймгийн Зуунмод сумд болох гэж байна.
32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр авч эхэлжээ.
Тус наадмын хүрээнд шилдэг 32 яруу найрагчийг шалгаруулах бөгөөд шилдэг найрагчдыг Зуунмод сумын тайзнаа бүтээлийг нь уншуулах гэнэ.
Өмнө нь “Болор цом” наадмыг Эрдэнэт, Дархан хот болон Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулж байсан юм.. Ийнхүү энэ наадам тав дахь удаагаа орон нутагт болох гэж байна.