Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театр соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Маамын “Газар шороо” романаас сэдэвлэн, “Бүү тасад-Голомт” нэртэй түүхэн драмын түүхэн жүжиг бүтээж байна. Д.Маам тус аймгийн Түвшинширээ сумынх. Түүний мэндэлсний 80 жилийн ой ирэх хоёрдугаар сарын 26-нд тохионо. Жүжгийг тэр өдөр нээхээр төлөвлөжээ. Үүнийг бүтээхэд 60 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
“Бүү таст-Голомт” жүжигт Богд хаант Монгол Улсад Дарьганга хошуу дагаар орж буй 1909-1912 оны үеийн түүхэн үйл явдлыг харуулна. “Жаахан шарга”-ынхан энэ жүжгээ театрынхаа брэнд бүтээгдэхүүн болгож, “Гэгээн муза-2015”-д сойх гэнэ. Дашрамд дурдахад, “Газар шороо” романаас сэдэвлэсэн “Газар шороо мину зэ” хоёр ангит уран сайхны кино 1997 онд гарсан юм.