Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн гэрэл зурагчид хамтран, “Нарыг хайрла” клуб байгуулжээ. Сэтгүүлч, багш, зураач, хэвлэлийн дизайнер, инженер зэрэг янз бүрийн ажил мэргэжлийн 20 гаруй гэрэл зурагчин сайн дураараа нэгдэж байгуулсан тус клубт Булган, Орхон аймгийн гэрэл зурагчдыг ч нэгтгэхээр төлөвлөж буй аж. Тэргүүнээр нь Дарханы телевиз, радиогийн “Хос дог” студийн захирал, сэтгүүлч Г.Анхбаярыг сонгосон байна. Тус клуб гэрэл зурагчдын ёс зүйн зарчим боловсруулж мөрдөх юм. Мөн “Монголын гэрэл зурагчдын нийгэмлэг”-ийн гэрэл зурагчин Ц.Батбаатар, гэрэл зургийн багш В.Баттулга, гэрэл зурагчин Д.Мөнхсайхан нарыг урьж, номын дуу сонсчээ. Гэрэл зурагчид Дархан-Сэлэнгийн замын дагуу орших Цагаан нуурын ойролцоо өвөлжиж буй тэмээчин Б.Цэрэнбадамынд очиж, буурын ороо орох үеийн судалбар зураг авч дадлага хийсэн гэнэ.