Булган аймгийн Баяннуур сумын нутгаас эрдэмтэд Улаан хэрэмийн шороон бумбагар хэмээх дурсгал илрүүлснээ 2011 оноод малтан судалсан. 43 метрийн урттай бунхны ханан дээрх зургийг хуулбарлах ажлыг Соёлын өвийн төвийнхөн “Түүхийн дурсгалан” компанийнхантай хамтран хийжээ. Тэд өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хуулбар зургуудаараа үзэсгэлэн дэлгэсэн юм.