УДБЭТ-ын хамт олон “Сонгодог” тоглолтоор үзэгчдэдээ бэлэг барих гэж байна. Энэхүү тоглолтод оролцохоор БНСУ-ын Пусан хотын Мару олон улсын хөгжмийн фестивалийн зохион байгуулагч, Раом агентлагийн удирдаач Бэк Жин Хён театрынхны урилгаар Монголд анх удаа хүрэлцэн иржээ.
Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүтэй хамтарч симфони оркестрыг удирдах юм. “Сонгодог” тоглолтод УДБЭТ- ын гоцлол дуучин С. Мөнгөнцэцэг, Э. Амартүвшин, Ш.Наранчимэг, А.Сайнбаяр, Г.Шижирболд, гоцлол хөгжимчин Ц.Мөнхболд, Г.Долгорсүрэн, Б.Алунгоо, Т.Оргилцэцэг нар оролцоно.
Мөн залуу хөгжимчдөөс бүрдсэн “Unico” хамтлаг оролцож, дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах юм байна..