Дугуйчин Ц.Мөнхчулуун эх орныхоо нэрийг нэгэн шинэ амжилтаар дуурсгаж, сайн санааны үйлс бүтээхээр Эверестийг зориод байгаа. Тэрбээр Эверест бейс кемп рүү 11900 км зам туулж, 5400 метрийн өндөр дугуйтай гарахаар төлөвлөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд аяллаа эхлүүлжээ.Гэвч дугуйчин залуу бартаатай аяллын зам туулахын зэрэгцээ ивээн тэтгэгч байгууллагагүй болсны улмаас замын зардал, хоол хүнсний мөнгөгүй болоод байгаа аж.
Түүнд зорилгоо биелүүлж дугуйтай Эверестэд гарсан дэлхийн хоёр дахь, Монголын анхны хүн болж аяллаа дуусгахын тулд 2000 ам.доллар шаардлагатай байгаа гэнэ. Түүнд туслахыг хүсвэл Монголын дугуйн холбооны Төрийн банк 100000146009 (төгрөгийн)дансанд хандив өгөх боломжтой гэнэ.
Тэрбээр өнөөдөр Эверест рүү дайралтаа хийх гэж байна. Өнөөдрөөс эхлэн 26 хоногийн турш хөтчийнхөө хамт ямар ч холбоо харилцаагүй байх юм.