Дэлхийн цасны өдрийг энэ жил нэгдүгээр сарын 18-нд тэмдэглэхээр болсон байна
Уг өдрийг Олон улсын цанын спортын холбооны санаачилгаар /FIS/ 2012 оны өвлөөс эхлэн тэмдэглэдэг болсон билээ.
Баярын зорилго нь өвлийн спортын төрлийг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх, амьдралын идэвхтэй хэв маягт залуусыг татан оруулах юм байна. Энэ өдөр “цасны наадам” болох бөгөөд хүүхэд, томчууд уулын эсвэл гүйлтийн цана, тэшүүр, сноубордын тэмцээнд оролцож болох ажээ. Энэ жил олон улсын төслийг дэмжихэд бэлэн буйгаа 38 орон мэдэгдэж, 200 гаруй үйл явдлыг танилцуулсан байна. Энэ жилийн арга хэмжээнд Монгол, Хятад анх удаагаа оролцох бол өнгөрсөн жилийн баярыг өнжсөн Армен улс 2015 онд оролцохоор шийдсэн аж. ОХУ цасны өдрийг илүү өргөн хүрээнд тэмдэглэхээр бэлдэж байгаа гэнэ.
Эх сурвалж: world.snow.day.com