Хүн судлалын салбарт чухал хувь нэмэр оруулсан шилдэг номд Зүүн Азийн Антропологийн нийгэмлэгээс АНУ-ын антропологийн холбооны ерөнхийлөгч Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагнал олгодог билээ. Антропологийн ухааны профессор, Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаач Б.Мандухай “Tragic Spirits: Shamanism, memory, and gender in contemporary Mongolia” номоороо Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагналын эзэн болсон байна.
Тэрээр “Tragic Spirits: Shamanism, memory, and gender in contemporary Mongolia” номондоо коммунизмаас либерал капитализм руу шилжих явцад бөө шүтлэг хэрхэн эргэн сэргэсэн талаар бичсэн аж.