Монголын бүжгийн спортын холбооны Дархан-Уул аймаг дахь салбараас “Дархан-Уул аймгийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн-2015”-ыг энэ сарын 17-нд зохион байгуулах гэж байна. Хүүхдийн, өсвөрийн, залуучуудын, насанд хүрэгчдийн гэсэн ангиллаар болох тус тэмцээнд МБСХ-ны гишүүн бүх клуб, тамирчид, дасгалжуулагчид оролцох боломжтой аж. Тэд насны ангиллаасаа хамаараад ганчаарчилсан болон, чөлөөт, хосын, стандарт, латин гэсэн төрлүүдээс сонгон бүжиглэж өрсөлдөх юм байна. Дархан-Уул аймгийн Спортын төв ордонд болох энэ оны анхны томоохон тэмцээнд оролцох бүжигчдийн бүртгэл өнөөдөр дуусна. Тэмцээнд бүжгийн спортын төрөл тус бүрээр 1-6 дугаар байр эзлүүлж, урамшуулах аж.