Шилдгийг шалгаруулах “Алтан бөмбөрцөг” ёслолын ажиллагаа өнөөдөр орой АНУ-ын Калифорни мужид болох гэж байна.
Наадамд нэр дэвшигчдийн нэрс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд тодорсон юм. Энэ удаагийн наадмаар тэд 25 номинациар шилдгүүдээ тодруулна.
Наадамд “Birdman” кино хамгийн олон номинацид буюу 7 төрөлд нэр дэвшиж байгаа бол “Boyhood”, “The Imatation Game” бүтээлүүд тус бүр 5 номинацид, “Gone Girl”, “Selma”, “The Grand Budapesht Hotel”, “The Theory of Everything” кинонууд тус бүр 4 номинацид, “Big Eyes”, “Foxcatcher”, “Into the Woods” бүтээлүүд 3 номинацид, “Annie”, “St. Vincent” кино тус бүр хоёр номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
Тус наадмыг Холливудын гадаад хэвлэлийн нийгэмлэгээс зохион байгуулдаг билээ.