Үндэсний аудитын газраас Хөтөлийн “Цемент шохой” компанийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. Уг шалгалтаар дээрх компанид 21.3 тэрбум төгрөгийн зөрчил гарсан байна. Тухайлбал, нээлттэй тендер шалгаруулахаар баталсан, 11.7 тэрбум төгрөгийн есөн удаагийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулан гүйцэтгэжээ. Мөн дээд газрын шийдвэргүйгээр нэг удаад 300 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байна. 262.3 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтаа оны эцэст тайлагнаагүй зэрэг зөрчил илрүүлсэн аж. Түүнчлэн 1.1 тэрбум төгрөгийнтэвчиж болох зардлыг компанийн хөрөнгөөс гаргасан гэж дүгнэжээ. Тухайлбал, Үндэсний аудитын газрын албан шаардлагад дурдсанаар гүйцэтгэх захирал, газар, хэлтсийн дарга зэрэг долоон хүн Дархан-Уул аймагт амьдрах байр түрээслэхэд 40.5 сая төгрөг тус компаниас төлжээ. Үүнээс гадна компаниас эдийн засгийн форумд 66.1, урлагийн наадмын үйл ажиллагаанд 10.2, хөлбөмбөгийн талбай тохижуулахад 25.6 сая төгрөг зарцуулсан гэнэ. Мөн барилгачдын баяр зохион байгуулахад 33.1, хүлээн авалтын зардалд 14.4 сая төгрөгийг компанийн хөрөнгөөс зарцуулсан зэрэг нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байна.
Бэлтгэсэн: М.Оч