Сар шинийн баярын дараа тавгийн идээний хэвийн боов, гурилан бүтээгдэхүүнийг хогийн цэгт хаях тохиолдол сүүлийн үед ихэсжээ. Тиймээс Цагаан сарын дараа хэрэглэхгүй болсон тавгийн идээ, тэр дундаа хэвийн боовыг хаялгүйгээр бусдад хандивлах уриалгыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас гаргасан байна. Уг уриалгад нэгдэх иргэд ирэх сарын 4 хүртэлх хугацаанд харьяа хорооныхоо байранд, эсвэл хэсгийн ахлагчтайгаа холбогдон, тавгийн идээ зассан бүтээгдэхүүнүүдээ хүлээлгэн өгөх боломжтой аж. Тэдгээр бүтээгдэхүүнийг хэрэгцээ шаардлагатай иргэдэд хандивлах, эсвэл дахин боловсруулах гэнэ.
Бэлтгэсэн М.Оч