Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайханд гавьяат жүжигчин цол хүртээлээ.
“Маск” продакшны авьяаслаг жүжигчин СТА Ж.Мөнхсайхан нь 1972 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Тэрбээр СУИС-ийн драмын анги төгссөн бөгөөд олонд хүлээн зөвшөөрөгдсөн Соёлын тэргүүний ажилтнуудын нэг юм. Анх “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байсан Жүжигчин Ж.Мөнхсайхан одоо “Маск” продакшнд ажиллаж, сэтгэлд хоногшсон олон бүтээлийг үзэгч түмэндээ хүргэжээ.