Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны соёолон насны хүлгүүд Хүйн долоо худагт гараанаас дөнгөж сая хөдөллөө. Соёолонгийн уралдаанд 184 үрээ уралдахаар бүртгүүлжээ.
Энэ жилийн соёолонгийн уралдаанд, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Б.Норовсамбуугийн халиун, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугууул Ц.Анандбазарын хонгор, Төв аймгийн Архуст сумын уугуул Б.Баярбаатарын хул, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Д.Даяндэмидийн хонгор, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ц.Хүрэлтулгын хүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд зэрэг улс бүсэд түрүүлж, айрагдсан хүлгүүд шандас хурдаа сорив.
Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдааны түрүү магнай боллоо.