Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг "Херо" энтертайнментийн захирал Б.Баатар найруулахаар болжээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна.
Наадмын нээлтийн ёслолыг төв цэнгэлдэх хүрээлэнд биш хотоос зайдуу хийх шийдвэрийг Наадмыг зохион байгуулах комисс гаргажээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын мэргэжлийн урлагийн бүх байгууллагууд оролцох бөгөөд уран бүтээлчдийг нэг дор бөөгнөрүүлэхгүйгээр бэлтгэл хийх юм байна.