Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг "Гэгээн Муза-2020" наадмыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар болжээ.
Уг наадмыг 2016 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулах болсон бөгөөд цар тахал гараад буйтай холбоотойгоор тавдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч ийнхүү хойшлуулсан байна.
Өнгөрсөн жилийн тухайд шилдгийн шилдэг буюу “Гранпри” шагналыг Дорнод аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Ярьдаг мод” хүүхдийн жүжгээрээ хүртсэн. Тус жүжгийн зохиолыг Б.Мөнх-Амьдрал бичиж өөрөө тайзнаа найруулан тавьжээ.
Энэ жүжиг “Хүүхдийн жүжгийн төрөл”-өөс шилдэг зохиолч, шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг авсан билээ.