The voice of Mongolia шоу “Хагас финал” шатаар үргэлжилж буй. Шат ахих тусам үзэгчдийн сонголт сонирхол татсаар. Тухайлбал, оролцогч Э. Дашням “knockout” шатандаа “Нэр үгүй салхи”, монгол ардын дуу “Гавалмаа” дуунуудыг хүмүүсийн сэтгэлд хүртэл дуулснаар үзэгчдийн сайшаалыг ихээр хүртсэн билээ. Тэрбээр өчигдөр “ хагас финал” шатанд John legend “All of Me” англи дуугаар үзэгчдэдээ бэлэг барьж хагас шигшээд үлдэж чадсан.
Гэвч зарим үзэгчид С. Марал – Одыг хасагдсанд харамсаж, Э. Дашнямыг хөдөөний, соёлгүй, бүдүүлэг, англи дууг зохиолын хэлбэрт орууллаа гэсэн шүүмжлэл цахим орчинд тархжээ. Саяхан л бахархан биширч байсан хүнээ, хэдхэн цагийн дотор муулж, урам зоригийг нь мохоож байна гэхээр бид хичнээн туйлбаргүй сонголт хийдэг нь харагдаж байна. Бас сонгуультай холбож ярих. Авьяастай хүнийг сонгох, улстөрд хүн сонгох хоёр тэс ондоо. Хамгийн гол нь хүмүүс бид сонголтондоо үнэнч, эргэж буцдаггүй байх хэрэгтэй.