Хакерууд Америкийн шоу бизнесийн болон Холливудын одод тухайлбал Род Стюарт, рэппер Лил Нас Х, Роберт Де Ниро, Мадонна, Элтон Жон зэрэг хүмүүсийн үйлчлүүлдэг “Grubman Shire Meiselas & Sacks” хуулийн байгууллагын компьютерын системд халджээ. Тус хуулийн байгууллагын цахим систем маш өндөр хамгаалалттай нэвтрэх боломжгүй гэдэг ч хакерууд дээрх одуудын гэрээ, хувийн захидал зэргийг агуулсан 756 гигабайт мэдээллийг гартаа оруулсан хэмээн мэдэгджээ. Халдлага үйлдсэн хүмүүс дуучин Мадоннагийн “Madame X” нэртэй 2019-2020 онд хийсэн аялан тоглолтын гэрээний скриншортын хэвлэн тус хуулийн байгууллагаас барьцааны мөнгө шаардсан байна. Гэмт этгээдүүд хэдий хэр мөнгө шаардсан нь одоогоор тодорхойгүй байна. Grubman Shire Meiselas & Sacks компани бий болсон нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд боломжтой бүхнийг хийж байгаа талаар мэдэгдэлдээ тэмдэглэжээ.