Засгийн газрын тогтоолоор “Чингис хаан музей” байгуулахаар шийдвэрлэсний дагуу БСШУСЯ-ны сайдын тушаалаар тус музейн дүрэм батлагдан ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” хариуцан ажиллаж байгаа аж.
Түүхэн музей байгуулагдаж байгаатай холбогдуулан “Чингис хаан музейн-лого болон брендбүүк бүтээх” уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлажээ.
Чингис хаан музей нь Хүннү гүрнээс эхлээд Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн, ХХ зууны Монгол хүртэлх хаад, язгууртны түүх, өв соёлыг дэлгэн харуулсан үзмэрийн 15 танхим бүхий олон улсын стандартад нийцсэн музей байх гэнэ.